"Номин Холдинг" болон "Номин Тав Трейд" ХХК нь ОНЫ ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЕР-ээр шалгарлаа



Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ЭНТРЕПРЕНЕР-2017” ёслолын ажиллагаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Номин Холдинг ХХК энэхүү арга хэмжээний хамгийн нэр хүндтэй буюу “Оны онцлох аж ахуйн нэгж” –ээр, Номин Тав Трейд ХХК нь “Худалдааны салбарын шилдэг Энтрепенер”-ээр тус тус шалгарлаа.

ТУС ШАЛГАРУУЛАЛТЫГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТУХАЙН ОНД ШИНЭЭР БИЙ БОЛГОСОН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭЛТ, ИННОВАЦИ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ, КОМПАНИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН БИЗНЕСИЙН БОДЛОГО ЗЭРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДҮГНЭН ШИЛДГИЙГ ТОДРУУЛДАГ УЛАМЖЛАЛТАЙ.

"Номин Холдинг" ХХК-ийн 2017 онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, нийт 54.9 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл улсын төсөвт төвлөрүүлж, 5300 гаруй ажилчдыг тогтвортой ажлын байраар хангаж, энэ оны 3-р улирлын байдлаар ажилчдын нийгмийн халамж, сурч боловсроход 3.7 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Импортын бизнесийн  8 салбар нь өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн  тэлж,  2017 онд 20 гаруй брэндүүдтэй хамтын ажиллагааг эхлүүлж, хөгжлийн дараачийн шатанд хамтран ажиллахаар болжээ. Үйлчилгээний салбарын хүрээнд ОХУ-ын Шоколадница, Японы Ваби Саби франчайз сүлжээг, “Номин Реалтор” ХХК нь үл хөдлөх зуучлалын анхны "Century 21 Top Realty" салбараа тус тус нээлээ.

"Номин Тав Трейд" ХХК нь 2017 оны байдлаар жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт 3 их дэлгүүр, 10 бөөний төв, 7 хайпермаркет, 10 супермаркеттайгаар үйл ажиллагаа явуулж байна. 125 000 м2 талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт ойролцоогоор Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр  сард 1.2 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг ҮНДЭСНИЙ сүлжээ дэлгүүр болж чадсан билээ.

Номин Тав Трейд ХХК нь Монгол улсад Олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO:9001, ISO:14001, OHSAS:18001 стандартуудыг зэрэг нэвтрүүлж чадсан анхны компани болов. Энэхүү ажлын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бүхий л шатыг үр ашигтай байдлыг хангах замаар бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжид нийцүүлэн Байгаль орчинд ээлтэй, Нийгмийн хариуцлагатай, Хэрэглэгчээ дээдлэн ажиллах зорилтыг эрхэмлэн ажиллаж байна. 

Дээр дурьдсан ажлууд нь  манай компанийн  5300 гаруй ажилтан албан хаагчдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлийн үр дүн, бид бүхний бахархал юм.