Дараагийн азтан та ч байх болно



Үйлчлүүлэгчиддээ зориулан шинэ, содон үйлчилгээгээрээ бэлэг барьсаар ирсэн “Үндэсний сүлжээ дэлгүүр Номин” хүссэн бараагаа авах “Хурд 125” урамшуулалт худалдааны 10 дугаар сарын 5 азтан энэ удаа ,Улаанбаатар хотоос гурав, Эрдэнэт, Дархан хотуудаас тус бүр нэг азтан тодорчээ.

Хүссэн бараагаа 125 секундэд амжиж авах азтангууд авхаалж самбаа, хурд хүчээ үзэн эхний азтан Б. Гэрэлтзам 3.900.000 төгрөгийн бараа, хоёр дахь азтан Ц. Пүрэв-Очир 3,695,000 төгрөгийн бараа, гурав дахь азтан А. Оргил 6,969,900 төгрөгийн бараа, дөрөв дахь азтан: Энхмөнх 6.146.000 төгрөгийн бараа тус тус  цуглуулан авлаа. Харин 5 дахь азтан болсон Р. Энхжаргал хүндэтгэх шалтгааны улмаас хүссэн бараагаа хараахан авч амжаагүй ч бид ирэх сарын азтангуудтай хамтатгах юм.

Худалдан авалт хийхийн өмнө бусад оролцогчдын харахад амархан юм шиг санагдсан. Яг өөрөө бараагаа богино хугацаанд сонгоход тийм амар байсангүй. Их сандарлаа.” хэмээн О.Пүрэв-Очир сэтгэгдлээ хуваалцлаа. 

50 азтангаас одоо 20 азтан тодруулах үлдлээ.  

Үндэсний сүлжээ дэлгүүрийн хамгийн сонирхолтой сугалаат худалдаа Хурд 125. 

Дараагийн азтан та байх болно. Таныг азын тэнгэр ивээх болтугай.

 

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-17
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.25 2442.00 2447.00 2443.00 2456.00
EUR 2877.62 2870.00 2890.00 2858.00 2917.00
CNY 368.32 369.00 369.60 367.70 370.30
RUB 40.74 40.80 41.40 40.28 43.22