Хүссэн бүхнээ авах “ХУРД- 125”



“Номин Холдинг” ХХК нь 25 жилийн ойн хүрээнд “Хурд 125” урамшуулалт худалдааг явуулж байгаа ба хүссэнээ авах ээлжит 5 азтанаа 9 дүгээр сарын 25-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан УБ хотоос 4, Эрдэнэт хотоос 1 азтан тодорлоо.

 9 дүгээр сарын 26-нд НОМИН Чулуун-Овоо агуулах  худалдааны салбараас 4 азтан, 9 дүээр сарын 27-нд НОМИН-Эрдэнэт агуулах худалдааны салбараас 1 азтан 125 секундэд хурд хүч, авхаалж самбаагаа харуулан хүссэн бараагаа авлаа.

Эхний азтан:        Д. Ганбилэг             5.692.780 төгрөгийн бараа

Хоёр дахь азтан:    Т. Оюумаа              3.923.946 төгрөгийн бараа 

Гурав дахь азтан:     П. Баярцэцэг           2.364.925 төгрөгийн бараа

Дөрөв дахь азтан:      Б. Золзаяа            4.797.935 төгрөгийн бараа

Тав дахь азтан:       Х. Наранцэцэг        3.028.887 төгрөгийн үнэ бүхий бараа тус тус цуглууллаа.

Жилийн хугацаанд нийтдээ арван удаагийн тохирлоор 50 азтан тодрох үндэсний сүлжээ дэлгүүрийн хамгийн сонирхолтой сугалаат худалдааг  25 азтан авсан бол 5 сарын хугацаанд 25 азтанг тодруулах үлдлээ. 

Авхаалж самбаа, хурд, эрч хүчээр дүүрэн байх азтан болохыг хүсье. ХУРД- 125.