Бидний 30-н жилийн түүх

Бахархалтайгаар Монголын 30 жил

Үндэсний хөрөнгө оруулалттай компани

5 бизнесийн чиглэлд 29 салбар компани үйл ажиллагаа явуулж байна

Хүний хэрэгцээ цөм бүрэн

5 баталгааг хэрэгжүүлэн ажиллаж байна

ctrl-right
ctrl-right

Бид хэн бэ?

Номин Холдинг нь 1992 онд байгуулснаас хойш 400 гаруй мэргэжлийн чиглэлээр 6000 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 0,4%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний татварын орлогын 0.5%-г тус тус бүрдүүлж байна. Бид үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл нийт 623 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 14 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.

танилцуулга үзэх
btn-play

Бид юу хийдэг вэ?

Бид бизнесийн 5 чиглэлд Борлуулалт Үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт Дистрибьюшн, Технологи, Үйлдвэрлэл Инженерингийн бизнесд 29 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Бид юуг зорьдог вэ?

Бид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулдаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн, Бадрангуй Тэмүүлэлтэй Манлайлагч компани байхыг зорьдог.

Шинээр нэмэгдсэн мэдээ

Номин бонус картаар үйлчилж байна

Худалдан авалт хийх бүртээ бэлэн төлсөн үнийн дүнгийн 3-10% хүртэлх хувийн бонус авах эрх
ДЭЛГЭРЭНГҮЙ

Таныг ажилд урьж байна

Хэрэв та нээлттэй ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал энд дарна уу