“Хонхтой бөмбөгийн холбоо”-ны шигшээ багийн тамирчдыг “НОМИН ХОЛДИНГ” ХХК дэмжиж ажиллалаа


Харааны бэрхшээлтэй иргэдийн “Хонхтой бөмбөг” спортыг тэр бүр хүмүүс мэддэггүй. Гэвч энэхүү спорт нь харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн чухалд тооцогддог спорт юм. Монголын хонхтой бөмбөгийн холбоо нь 2012 онд үүсгэн байгуулагдаж, уг спортоор харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг хичээллүүлж, бие бялдрыг нь чийрэгжүүлэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн зэрэгцээ баг тамирчдаа олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж ирсэн байна.

2018 оны “Хонхтой бөмбөг”-ийн Азын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Хангжоу хотод болох бөгөөд уг тэмцээнд манай улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Шигшээ багийн тамирчдад “НОМИН ХОЛДИНГ” ХХК-ийн хамт олон 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Мөн цаашдаа “НОМИН ХОЛДИНГ” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тамирчдыг цагийн ажлаар хангах хэлбэрээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Шигшээ багийн тамирчид чухал үед бодитой дэмжлэг үзүүлсэн “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдаа олон байгууллага, хувь хүмүүс энэ спортыг ойлгож дэмжих эхлэл болж байгаад баяртай байлаа.


Сэтгэгдэл