Хурлын танхим, сургалтын танхим, оффисын өрөө түрээс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888, 99058697

Хурлын уулзалт, сургалтын танхим, оффисын өрөө түрээс:

Номин Юнайтед Төв нь дээд зэрэглэлийн, орчин үеийн оффисын орон зайг Улаанбаатар хотын А цэгт санал болгож байна. Манай оффисын хурал уулзалт, сургалтын танхим нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологиудыг өргөнөөр нэвтрүүлснээс гадна хамгийн сүүлийн үеийн дизайны шийдлүүдийг шингээсэн юм. Бидний санал болгож буй оновчтой байршил, дэвшилтэт технологийн шийдлүүд болон мэргэжлийн менежментийн үйлчилгээ нь таны бизнесийг дараагийн түвшинд хүргэх болно.

Үйлчилгээний давуу тал:

Манай үйлчилгээний баг нь мэргэжлийн зочлох үйлчилгээний, ажилтнуудаас бүрдсэн бөгөөд танд чин сэтгэлээсээ анхаарал хандуулан хэрэгцээг тань бүрэн хангахын төлөө ажилладгаараа давуу талтай юм.

Бид түрээслэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс орчин үеийн ухаалаг шийдлүүдийг суурилуулсан

  • Утасгүй микрофон бүхий 80 хүний суудалтай дугуй хурлын заал
  • Зөөгчийн үйлчилгээ бүхий хоолны засалттай VIP өрөө
  • Хурал семинар зохион байгуулах зориулалт бүхий 6 өрөө
  • Утасгүй интернет
  • 84” 3D Android TV
  • Самбар, маркер
  • Спикер, микрофон
  • Харуул хамгаалалт бүхий авто зогсоол
  • Цай, кофены завсарлага зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Хурал уулзалтын өрөөний захиалга авах утас : 99058697