Номин Энержи

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

БИДНИЙ ТУХАЙ:

Сүүлийн жилүүдэд техник, технологи асар хурдацтай хөгжихийн хирээр дэлхий нийтээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдийн засаг, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг бараа бүтээгдэхүүн болон шийдлүүдэд илүү анхаарах болж олон төрлийн шинэлэг хэрэглээнүүд бий болсоор байна. Хөгжлийн энэ хурд, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг технологийг хэрэглэгчиддээ хүргэх үүднээс Номин Холдинг компани нь “Номин Энержи” салбараа 2013 оноос байгуулан ажиллаж байгаа билээ.

ХЭТИЙН ЗОРИЛГО:

Өндөр чанартай, орчин үеийн загвар шийдэл бүхий, нэр хүндтэй брендүүдийн гэрэл, гэрэлтүүлэг, барилгын цахилгаан угсралтын  тоног төхөөрөмжүүд, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, бага болон дунд оврын цахилгаан үүсгүүрүүд гэх мэт хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэгцээг хаана ч, хэзээ ч хангах олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг цогцоор нь албан ёсны эрхтэйгээр, сэтгэл ханамж, чанарын өндөр баталгаатайгаар хэрэглэгчиддээ хүргэх.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан бараа бүтээгдэхүүнийг  ард түмний хэрэглээ болгож, салбартаа тэргүүлэгч компани байна.

БИДНИЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД, ХАРИЛЦАГЧИД:

  • Хөшигтийн хөндийн Шинэ Нисэх Онгоцны буудал төслийн дотор, гадна гэрэлтүүлэг нийлүүлэх ажил 2016-2017
  • Макс Өргөө ХХК-ийн “220К residence”, “Holiday Inn” зочид буудлын гэрэлтүүлэг нийлүүлэх ажил 2016-2017
  • NCD группын Ривергарден орон сууцны хорооллын гэрэлтүүлэг нийлүүлэх ажил 2016 оноос
  • “Нарантуул” зочид буудалд гэрэлтүүлэг нийлүүлэх ажил 2016 он 
  • “Corporate Hotel and Convention center”-т гэрэл нийлүүлэх гэрээ 2016 оноос
  • “Говь” ХК-д гэрэл нийлүүлэх гэрээ 2017 оноос
  • “Хөргөлт Сервис” ХХК-ий захиалгаар Өвөрхангай аймгийн “Хужирт тур” амралт, рашаан сувиллын цогцолборт Чехийн 2VV брендийн агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажил 2017 он
  • “Номингийн эрчим хүч хэмнэх төсөл” 2016 оноос

БИДНИЙ ЗОРИЛТУУД:

  • Номин Энержи салбар нь өндөр чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ технологийн гэрэл, гэрэлтүүлгийг эх орондоо өргөн нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр тэргүүлэгч байгууллага болох
  • Дэвшилтэт технологи дээр суурилсан эдийн засгийн хэмнэлттэй, шинэлэг загвар бүхий гэрэл, гэрэлтүүлгийн төхөөрөмжийг хэрэглэгчиддээ нийлүүлэхээс гадна, тэдний хүсэл сонирхол, эрүүл мэнд, тав тухад нийцсэн гэрэлтүүлгийн шийдлүүдийг гарган үйлчлэх
  • Дэлхийн алдартай брендүүдийн дээд зэрэглэлийн, хамгийн сүүлийн үеийн шинэ загварын олон төрлийн нам хүчдэлийн цахилгаан угсралтын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийнхээ цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангахуйц, барилгын дотоод засал чимэглэлд үзэмж нэмэхүйц, өнгө загварын өргөн сонголттойгоор нийлүүлэх
  • Эрчим хүчний төвлөрсөн сүлжээнээс алслагдмал сум суурин болон айл өрх, амралт сувилал, аялал жуулчлалын  газруудын эрчим хүчний хэрэгцээг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд болон зөөврийн цахилгаан үүсгүүр, усны насос гэх мэт дэвшилтэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хүртээл болгох зэрэг зорилтууд тавин ажиллаж байна.