Номин Хайпермаркет, Номин Супермаркет

ТАНИЛЦУУЛГА

Номин Тав Трейд ХХК-ийн Номин Борлуулалт үйлчилгээний салбар нь 2018 оны байдлаар 9-н супермаркет 6-н Хайпермаркеттайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай супермаркет хайпермаркетууд нь хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа, мөнгөө буцаах баталгаа,үнэгүй хүргэлт, бонус картын баталгаа үзүүлэн бид хэрэглэгч түмнээ хүндэтгэн дээдэлж зорьсон бизнэсээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй манлайлагч компани гэсэн уриа зорилготойгоор  ажиллаж байна.

Супермаркетууд нийт 8600м2 Хайпермаркетууд нийт 13762м2 талбайд тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Хайпермаркетуудад орчин үеийн урсдаг шатнуудыг байршуулан ажиллуулан дотоод тохижилт өвөрмөц онцлогыг гарган ажиллаж байна.

НОМИН ХАЙПЕРМАРКЕТУУД:

  • 2005.02.14-Номин Оолмарт /ALLMART/ худалдааны төв нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 оны 8-р сараас засварын ажил эхлэн дэлгүүрийн бүх давхрын талбайгаа өргөтгөн шинэчлэлт хийсэн юм. Нийт 4155 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2008.01.29-нд 32-ын тойрог дахь Номин Хайпермаркет нь Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 1790 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.  
  • 2009.12.17-нд Номин Өнөр Хайпермаркет нь БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт нээгдсэн. Италийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шууд байгалийн нарны тусгалтай, 50.000 м.куб агааржуулалтын хүчин чадалтай, 41 Квт гэрэлтүүлгийн хүчин чадалтай. Нийт 2190 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2010.10.01-нд “Номин ТБД Андууд” Хайпермаркет нь Баянгол  дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД андууд” дэлгүүрийн  байранд нд нээгдсэн бөгөөд нийт 1408,5 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2013.12.03-нд Номин Скай Таун хайпермаркет ньБаянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт нийт 2500 м.кв талбайтай 2 давхар худалдаа үйлчилгээний томоохон төв болгон нээгдээд удаагүй байгаа юм.
  • 1998.04.20-нд ‘’Эрдэнэт Номин’’ Бизнес төв нь 730 м.кв талбайтайгаар Орхон аймгийн хэрэглэгчиддээ “Хүний хэрэгцээ цөм багтсан” төрөл бүрийн үйлчилгээгээ ойртуулахаар Номин фүүдс ХХК, Номин электроникс ХХК, Номин Хоум Стайл ХХК, Номин Стандарт ХХК, Номин Фейшн ХХК, Эрдэнэт хивс ХК, үндэсний шилдэг үйлдвэрүүд болон орон нутгийн байгууллага, хувь хүмүүстэй түншлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган тасралтгүй үйл ажиллаагаа явуулсаар байна.
  • 2014,02,10-нд  Номин Хайпермаркет нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Номин Юнайтед цогцолборын байранд нээгдсэн.

НОМИН СУПЕРМАРКЕТУУД:

1997 онд- Номин Плаза Супермаркет нь Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын анхны супермаркет юм. Монголын №1 сүлжээ дэлгүүрийн нэг Номин плаза худалдааны төв нь нийт 1300 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг. 

  • 2000.08.16-нд анх УИД Номин Супермаркет нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр УИД-ийн 1-р давхарын “Б” зааланд “Номин Супермаркет” нэртэй нээгдсэн бөгөөд  2006 оны 06-р сарын 25-нд  талбайгаа өргөтгөн шинэчлэлт хийсэн. УИД Супермаркет нь нийт 2460 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2004.11.03-нд 10-р хорооллын Номин Супермаркет нь Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр дэхь “Хас” худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 935.48м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2007.6 сараас Номин супермаркет эх нялхас салбар Баянгол дүүргийн 15-р хороонд Билэг их дэлгүүрийн 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 1232м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2013.09.06-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт  235 ам. м талбайтай “247”хүнсний дэлгүүр  үйл ажиллагааг явуулан тус дүүргийн хүн амыг чанартай баталгаат хүнсээр ханган ажиллаж эхэлсэн.
  • 2014.10.10-нд 11-р хорооллын Номин супермаркет нь Сүхбаатар дүүргийн 7- хорооны нутаг дэвсгэрт Этуаль худалдааны төвийн байранд нийт 37 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • 2015.02.10-нд СХД-ийн 29-р хорооын нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд Номин супермаркет нь 800 м.кв талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017 ОН

Нарны хороолол дахь Номин супермаркет салбар:

2017.05.05 нд Улаанбаатар хотын төвийн бүсд тооцогдох 3500 айл өрхтэй Нарны хороолол орон сууцны хотхонд 7 дахь супермаркет салбараа нээлээ.

Энэхүү шинэ салбар нь:

- Нийт 520м2 талбайтай

-Нэг дор 80-100 хүнд үйлчлэх хүчин чадалтай

-Гаднаа 30-35 автомашины зогсоолтой

-Органик барааны тасагтай

-Агааржуулалт болон гэрэлтүүлгийн иж бүрэн системтэй

-Төвийн цэвэр болон бохир усны системд бүрэн холбогдсон

-Нэгэн зэрэг 100-150 хүнд үйлчлэх хүчин чадалтай

-10000 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах

- Хөргөлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон системтэй мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зохих температурт хадгалан борлуулж байна.

Наадам центер дэхь супермаркет салбар

2017.07.07-ны өдөр Улаанбаатар хотын хамгийн таатай байршил төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд тал дахь цэцэглэн хөгжиж буй орон сууцны хотхон төвлөрсөн газарт байрладаг.

-Нийт талбайн хэмжээ 1077м2

-Өдөрт 3000 худалдан авагчид үйлчлэх хүчин чадалтай

-Супермаркет дотроо алдарт Tous les jours-н бэйкери болон Японы нэг үнийн сүлжээ Can do дэлгүүр, Органик барааны тасагтай.

-Хамгийн орчин үеийн агааржуулалт болон гэрэлтүүлгийн системтэй

-Солонгос болон Турк улсад захиалгаар хийлгэсэн хамгийн орчин үеийн загвар шийдэл бүхий тавилга тавиуртай

-Төвийн цэвэр болон бохир усны системд бүрэн холбогдсон

-12000 нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүчин чадалтай

-Хөргөлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон

-Гаднаа 150 машины зогсоолтой

-Мөн дулаан зогсоолтой бөгөөд зогсоолоос шууд супермаркет руу дамжин орох боломжтой

- Нэр хүндтэй брэндийн дэлгүүрүүд, Лоунж, ресторан, фүүд кортууд, Фитнес, Гоо сайхны салон бүгд нэг дор төвлөрсөн газарт байршсан хамгийн отгон салбар юм.