Компанийн нийгмийн хариуцлага

Бид компанийн нийгмийн хариуцлагын асуудалд хандахдаа үйлчлүүлэгчид, харилцагчид, ажилчид, нийгэм, байгаль орчинд нөлөөлөлж буй байдал нь эерэг байх ёстой, түүнчлэн урт хугацаанд тогтвортой хөгжихөд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах чиглэлийг баримталдаг.

  • Хурд 125:

“Номин Холдинг” ХХК нь 25 жилийн ойдоо зориулан Хурд 125 сугалаат худалдаа зохион байгуулж байгаа юм. Энэхүү азтан шалгаруулах сугалаа нь 2018 оны 02 дугаар сарыг дуустал бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 1 жилийн хугацаанд Номингийн бүх салбараас 50 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд худалдан авалт хийсэн худалдан авагч бүрт сугалаанд оролцох эрхтэй болох юм. Нэг жилийн хугацаанд нийтдээ арван удаагийн сугалаагаар 50 азтан тодорно. Сугалаанд оролцсон худалдан авагчдыг сар бүрийн 25-ны өдөр МҮОНРТ-ийн эфирээр шууд дамжуулан 125 секундэд өөрийн хүссэн бараагаа Номин-с авах юм. 2017 оны 12 дугаар сарын дүнгээр Хурд 125 сугалаат худалдаанаас 35 азтан тодорч, нийтдээ 166,197 төгрөгийн барааг сонгон аваад байна.

 

  • Талархлын баяр буюу VIP худалдаа:

2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Номин Холдинг” ХХК нь 25 жилийн ойн баяраа угтан нийт харилцагч, үйлчлүүлэгчидээ урин Талархлын баяр буюу V.I.P худалдаа зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд төрийн түшээд, урлаг соёлын алдартнууд, нийгэм соёлын зүтгэлтнүүд, хүндэт харилцагч компаниуд болон 10%-ийн Номин Бонус карт эзэмшигчид, хадгаламж эзэмшигчдээс бүрдсэн нийт 1500 зочин уригдан ирлээ. Энэхүү өдрийн арга хэмжээ нь маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Тухайлбал: 1 удаагийн худалдан авалтаар 699,999 төгрөгнөөс дээш худалдан аварт хийсэн тохиолдолд “Алтан баззер” дарж 50 сая төгрөгийн шагналын сантай 125 бэлэгнээс сонголтоо хийх боломжтой. Мөн УИД-ийн давхар бүрт хямдралтай, урамшуулалтай, ваучертай худалдаанууд явагдаж байлаа. 

  • Black Friday худалдаа:

АНУ-с гаралтай худалдааны огцом хямдрал дэлхий даяар зохиогддог болоод 10 гаруй жилийн нүүрийг үзэжбайгаа бөгөөд “Номин Холдинг ХХК” нь 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн Black Friday худалдаа 2017 оны 11 дүгээр сарын 24,25-нд Номин Их дэлгүүр, Номин Юнайтед Их дэлгүүр, Номин Хайпермаркет 13-р хороолол, Номин Стандарт гэсэн салбаруудаар зохион байгуулагдсан бөгөөд гэр ахуй, цахилгаан бараа, тавилга, бэлэн хувцас, барилгын материал, гоёл чимэглэл, гоо сайхны зэрэг 10,000 гаруй нэр төрлийн бараанууд 80% хүртэл хямдарлаа. Тухайлбал:

  • NEXEN брэндийн машины дугуй 379,990₮- 37,999₮
  • C.S брэндийн 12 ширхэгтэй хоолны савны ком 349,990₮- 99,990₮
  • МONEL брэндийн хөргөгч 549,990₮-399,990₮
  • A.S.Creation брэндийн бүх төрлийн обой 50% тус тус хямдарсан бөгөөд мөн TERRANOVA, CALLIOPE брэндийн бүх бараа 50% хямдарч үйлчлүүлэгчидээ баярлууллаа. 
  • Таны төлөө 25 саятан:

“Номин Холдинг” ХХК-ийн 25 жилийн ойн хүрээнд ажилтан бүрийн сайн сайхны төлөө Таны төлөө 25 саятан зорилтот уралдааныг Хүний нөөц, Бодлогын газраас зарлалаа. Тус уралдаан нь 2017 оны 06 дугаар сарын 01-12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийтдээ 6 сарын хугацаанд 150 ажилтан 150,000 төгрөгийн шагналын эзэн боллоо. 

  • “Хөгжлийн хөтөч- Номинчууд” чуулга уулзалт:

Номин Холдинг ХХК-ийн 25 жилийн ойг угтан “Хөгжлийн хөтөч-Номинчууд” уриан дор Номин Холдинг ХХК түүний нэгдэлд багтах компаниуд тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх түвшний нийт ажилтнуудын хүсэл, тэмүүлэл, санал санаачлага, дуу хоолойг сонсож алсын хараа, үнэт зүйлсийнхээ хүрээнд ойрын болоод ирээдүйн бизнесийн чиг бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын өөрсдийнх нь санал санаачлагад тулгуурлан тулгамдаж буй асуудлуудаа хамтран хэлэлцэн хөгжлийн гарцаа тодорхойлж, чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх зорилготой болно. Чуулга уулзалт “Боломж ба хөгжил”, “Брэнд үйлдэрлэл”, “Үйлчилгээний төгөлдөршил” гэсэн гурван салбар хуралдаанаас бүрдэх бөгөөд оролцогчдын санал санаачлагуудыг ажил олгогч, ажилтнууд хамтдаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх амлалтаа баталгаажуулснаар талууд үүрэг хариуцлага ухамсарлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн компанийн хөгжлийн бодлого, стратеги, менежментээ танилцуулж үүнд ажилтнууд хэрхэн оролцох талаар чиг баримжаа авна. Мөн нийт ажилтнуудын сэтгэл ханамж, идэвхийг өрнүүлэх, компанийнхаа төлөө гэсэн сэтгэлээр хандах хандлагыг төлөвшүүлэх, зөв зан үйлийг түгээхэд оршино. 

  • “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” сайн үйлсийн аян:

“Номин Холдинг” ХХК-ийн нийт салбар нэгжүүдийн дунд “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй" сайн үйлсийн аян "Бид туслах сэтгэл, хайрлах зүрхтэй" уриан дор 2017 оны 05 дугаар сарын 09-25 өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү аян нь нийгэмд эерэг хандлага бий болгож, нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм хайрлах, мөн хүүхэд залуучуудад бие биедээ тусалж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготой юм. Аяны хүрээнд “Номин Холдинг” ХХК-ийн 29 салбарын хамт олон хүүхэд багачууддаа сэтгэлийн бэлгээ хандивласан бөгөөд чин сэтгэлийн бэлгийн гэр оронгүй, хараа хяналтгүй 32 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй САРНАЙ БҮСГҮЙ, Сонгинохайрхан дүүргийн "ЭРДЭМ АСРАМЖИЙН ТӨВ"-ийн хүүхэд багачууд,  Баянгол дүүргийн эмзэг бүлгийн хайр халамж шаардлагатай, хайр энэрлээр дутаж буй ХҮҮХЭД БАГАЧУУД, "SMIL CHILD"  хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай асрамжийн төвийн  хүүхэд багачуудад зэрэг 1000 гаруй хүүхдэд хандив хүргэлээ.

Бяцхан багачууддаа 2500 ширхэг тоглоом, 16000 гаруй хичээлийн хэрэгсэл, 5000 гаруй хувцас, 3 ширхэг электрон бараа, 3000 орчим ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, 70 гаруй хүүхдийн бэлэг,  400 ширхэг цүнх зэрэг бэлгийг Номин-ийн ах эгч нараас нь өгсөн байна.

  • Шинэ жил Номингоос эхэллээ

Жил бүрийн өвөл шинэ жилийг угтах, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Сүлд мод асаах баярыг уламжлал болгон зохион байгуулснаар  7 дах жилтэйгээ золгож байна. Тухайн оны хамгийн анхны сүлд мод асаах арга хэмжээг хүүхэд залуучууд хүсэн хүлээж, зорин ирж оролцдог боллоо.  2017 оны 11-р сарын 18-нд УИД-ийн өмнөх талбайд сүлд мод асаах ёслолын үеэр циркийн үзүүлбэр үзүүлж хүүхэд залуучуудтай хамт хөгжилтэй нэг үдшийг өнгөрүүллээ.