Бидний тухай

Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5300 орчим  ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг боллоо.

Түүнчлэн бид Монгол Улсын 3 удаагийн “Шилдэгийн Шилдэг Компани”, Топ 150 аж ахуйн нэгжийн 5-р байр, Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын холбооны “Шилдэг Компани”, Ази Номхон Далайн Орнуудын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбооны “Шилдэг Үйлчилгээтэй Компани” Монгол Улсын “Худалдааны Салбарын Шилдэг Байгууллага”, “Шилдэг Импортлогч”, Нийслэлийн 4 удаагийн “Шилдэг Аж Ахуйн Нэгж”, 2017 оны онцлох аж ахуйн нэгж зэрэг өргөмжлөл авсан нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь танигдан хөгжиж буйн илрэл юм.

Бидний Эрхэм Зорилго

Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж

Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг

Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн

Хөгжингүй, манлайлагч компани болох.

Бид өөрийн үйл ажиллагаа  явуулж буй салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон байх уриатай ажиллаж байна.

2017 оны байдлаар жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт 3 их дэлгүүр, 10 бөөний төв, 7 хайпермаркет, 10 супермаркеттайгаар үйл ажиллагаа явуулж байна. 125 000 м2 талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт ойролцоогоор Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр  сард 1.2 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг ҮНДЭСНИЙ сүлжээ дэлгүүр болж чадсан билээ. Түүнчлэн 21 аймагт даатгалын салбарыг нээн ажиллуулж ард иргэддээ даатгалын цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна явуулын худалдаагаар дамжуулан бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна.  

“Номин Холдинг” ХХК нь олон улсын Нэгдсэн Удирдлагын Тогтолцооны гурван стандартыг зэрэг амжилттай нэвтрүүллээ. Монгол Улсад олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны гурван стандартыг зэрэг нэвтрүүлсэн анхны компани боллоо. Бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, батламжаа гардаж авлаа. Тодруулбал:

  • Нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO:9001 буюу чанарын удирдлагын тогтолцоо,
  • OHSAS:18001 буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо,
  • ISO:14001 буюу Байгаль орчны чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүллээ.  

Олон улсын гурван стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бүхий л шатыг үр ашигтай байдлыг хангах замаар бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжид нийцүүлэн байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагатай, хэрэглэгчээ дээдлэн ажиллах зорилттой ажиллаж байна. 

Номин Холдинг ХХК нь      

·         Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,

·         Үндэсний Бүтээмж Хөгжлийн Төв,

·         Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо,

·         Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо,

·    Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэг зэрэг байгууллагын гишүүн байгууллага бөгөөд бизнесийн орчныг сайжруулах, стандартчлал чанарын тогтолцоог хөгжүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, байгал орчныг хамгаалах, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

      2017 онд Номин Электроникс – Sinochip, Enjoy брэндүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бол Номин Косметикс – Lovea, OXO, Maserati Номин Фүүдс- Ehrmann, Ignasio Marin, Cemoi, Любятово,  Номин Хоумстайл- Cerve, Vidivi, Pavlinda, Ipek, Номин Фейшн- Renascimento, Monnalisa, Giosbrun, Canepa, Schneiders, Admu belt, Michael kors, Korkuter, Virsage, Piera cardin Номин Энержи- Enjoy, Philips Номин Моторс- Wild land, Sparco, Rexoil, Nakto, Firman, Autoprofi, Acdelco, Ford Номин Стандарт-Ingco, Unicor зэрэг дэлхийд алдартай, шинэ шинэ брэндүүдээр импортын хүрээгээ тэлж, худалдан авагчиддаа баярлуулаа.