Экобус

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, 1-р хороолол, замынхаа урд талд Өнөр хотхон дотор “Экологбус” ХХК

Утас:
75770088

Вэбсайт:
ecobus

Танилцуулга:

Монгол улсад кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц Монгол инженерүүдийн бүтээсэн  байгальд ээлтэй хэрэглэгчдийн аая тав тухад нийцсэн машин механизмыг танилцуулж, борлуулах, зорилгоор  2014 онд ЭКОБУС авто угсралтын үйлдвэрийг ашиглалтад оруулсанаар “ЭКОЛОГБУС ХХК” авто угсралтын үйлдвэр нь үүсгэн байгуулагдсан. “Экологбус” ХХК  нь машин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр авто угсралт, металл хийц, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл  гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бидний эрхэм зорилго:  

Байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэх компани болох.

Алсын хараа: 

Олон улсын стандартад нийцсэн тав тухтай, баталгаатай, байгаль орчинд ээлтэй авто машиныг Монгол инженерүүдийн ур чадвараар бүтээн бий болгож, дотоодын болон гадаадын зах зээлд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн тасралтгүй нийлүүлнэ.

Үнэт зүйлс:

Монгол инженерүүдийн ур ухаан,байгаль орчинд ээлтэй технологи, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах харилцагчид бидний үнэт зүйл юм.

Уриа үг:

Сэтгэлээ шингээж

Шинийг нэвтрүүлж

Чанарыг бүтээе

 

Тус компанийн зохион бүтээх товчоо нь MNS 5773:2007, MNS 6224:2010, MNS 6225:2010, MNS 6310:2012, MNS 6311:2012, MNS 6512:2015  гэсэн үндэсний стандартуудад  нийцүүлсэн AUTOCAD, SOLIDWORKS, ANSYS программ дээр бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, металл хийцийн зохион бүтээлт, ачааллын тооцоолол, туршилт баталгаажуулалт хийдэг, УБВ 000775 тоот үндэсний тохирлын гэрчилгээг эзэмшиж байна.  

Манай инженер техникийн баг хамт олон 2006 оноос JEA-800 цувралын троллейбус, дуобус, Монобусуудын угсралт үйлдвэрлэлийн ажлыг зохион байгуулсан туршлагатай бөгөөд 2013 оноос “Экологбус” ХХК дээр ажил мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Улс орондоо хөгжлийн цоо салбарыг хөгжүүлэх зорилгоо тодорхойлсон манай баг хамт олон нь JEA-800 цувралын троллейбус, дуобус, Монобус, J-800N загварын Евро II, Евро III стандартын хөдөлгүүртэй автобус, Евро IV стандартын хөдөлгүүр, порталь тэнхлэгтэй J-800T загварын эко автобус, J-800EV цахилгаан машин зэрэг 200 гаруй тээврийн хэрэгслийн угсралт үйлдвэрлэлийн ажлыг амжилттай гүйцэтгэн ард иргэдийнхээ үйлчилгээнд гаргалаа.

Бид дараах стандартуудын мөрдөн ажиллаж байна: Тухайлбал:

  • НҮБ-ын Европын Эдийн засгийн комисс (UN ECE)-оос эрхлэн гаргадаг
  • Дэлхийн техникийн зохицуулалтууд - Global Technical Regulations (UNECE GTR)
  • Дэлхийн техникийн зохицуулалтууд (UNECE GTR)-д нийцүүлэн гаргасан Монгол улсын Үндэсний стандартууд (MNS) ба ISO MNS стандартуудыг ханган ажиллаж байнаҮйлдвэрийн таван стандарт:
  • MNS 6224:2010 Нийтийн үйлчилгээний цахилгаан тээврийн хэрэгсэл угсрах үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага
  • MNS ISO 3779:2010 Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар (VIN) - Агуулга ба бүтэц
  • MNS ISO 3780:2010 Автотээврийн хэрэгслийн – Дэлхийн үйлдвэрлэгчийг таних тэмдэг (WMI)-ийн код
  • MNS ISO 4030:2010 Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар (VIN) – байрлал ба бэхэлгээ
  • MNS 6512:2015 Монгол улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгсэлд MNS ISO 3779:2010 (VIN) стандартыг хэрэглэх заавар

Ажиллах хүчин:  

Монгол улсын зөвлөх инженер, машин үйлдвэрлэийн технологич, зохион бүтээгч, цахилгааны болон электроникийн инженерүүд, автомашин угсрагч, гагнуурчин, нимгэн төмөрчин, доторлогоочин, будагчин зэрэг 30 гаруй мэргэжлийн, туршлагатай ажилчидтай одоогоор ажиллаж байна.

Технологийн чадавхи:

Жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай, захиалгаас хамаарч үйлдвэрлэлийг2-3 ээлжтэй, хүчин чадлыг өсгөх боломжтойгоос гадна өөр өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэгэн зэрэг зохион байгуулах технологийн бололцоотой, техник зохион бүтээлт, тооцоолол, технологи, чанарын хяналтын чиглэлийн инженер техникийн ажилтнуудтай байна.

Өнгөрсөн онд хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал:

Огноо

Үйл явдлын товчоон

Тайлбар

2017.5.1

 

 

GM-Албан ёсны эртэй засварын төв Багаж Номин моторсын харъянд байсан GM тоног төхөөрөмжийн суурьлуулах тохиргоо хийж нийт 10 бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.

 

засварын хэсэг шилжин

 

2017.7.25

Дугуйн чиргүүлийг Тайван байк ХХК хийж хүлээлгэн өгөв

Ундаг дугуйн засвар үйлчилгээ, угаалга , тээвэр хийх

2017.8.4

Hyundai county  маркийн автобусыг явуулын номын сангийн зориулалтаар тоноглов

Good neighbors төрийн бус байгуулгад хийж хүлээлгэн өгөв

2017.8.25

Хөдөлгөөнт ATM зориулалттай чиргүүл үйлдвэрлэв.Тус чиргүүл нь өөр дэрээ цахилгааны үүсгүүр бүхий бие даасан системээр тонголсон болно

Хас банк ХХК хүлээлгэн өгөв

Зарим бүтээгдэхүүний танилцуулга:

J-800Т маркын эко автобус нь порталь буюу дугуйн тэнхлэгээс доош байрласан тэнхлэгтэй, 2 гишгүүртэй шаттай, шал нь газраас 57 см дээш байрласан, нам шалтай, хийн нумтай тул бууж суухад эвтэй, явдал зөөлөн, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжийг хангах нэмэлт төхөөрөмжөөр тоноглох техникийн боломжтой, хүндийн төв нь доор байрласан тул тогтворжилт сайнтай орчин үеийн мегаполис хотын зориулалтын автобус юм. 

Дизель автобусны утааны хамгийн хортой нэгдэл болох азотын ислийг хоргүй, агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2 ба ус H2O болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй, одоо манай нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа DAEWOO BS-106 маркын автобустай харьцуулахад 2,3-18,0 дахин бага хорт бодис ялгаруулах тул “ЭКО АВТОБУС” гэж нэрлэсэн. 

“Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэж буй 41 хүний суудалтай J-800T автобус нь Монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, агаарын бохирдлыг бууруулах, Евро-4 стандартын, хэрэглээнд бүрэн нийцсэн, тохилог, Солонгосын “DAEWOO” автобуснаас давуу талтай тээврийн хэрэгсэл болсноороо бидний төдийгүй эх орны маань бахархал болж байна. Энэ үйлдвэр нь жилдээ 120 гаруй ийм автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Бид цаашдаа үйлдвэрлэлийн бааз сууриа өргөжүүлэн, Монгол залуусдаа олон мянган  шинэ ажлын байр бий болгож, уул уурхай, зам тээвэр, барилга, ХАА-н салбарт импортыг орлох хэрэгцээт металл хий бүхий тоног төхөөрөмж, машин механизм, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэх эх оронч зорилтыг дэвшүүлэн ажилласаар байна.

Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дараах хаягаар хандана уу.

Утас: 976-75770088

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, 1-р хороолол, замынхаа урд талд Өнөр хотхон дотор “Экологбус” ХХК