Номин Хоум стайл

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://homestyle.nomin.net

НОМИН ХОУМ СТАЙЛ нь бүх төрлийн гэр ахуйн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах бүрэн боломжийг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ олгох зорилгоор 2004 оны 12-р сард байгуулагдсан. Манай компани олон улсын жишигт нийцсэн өөрийн 30 салбар дэлгүүрээр чанарыг эрхэмлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар 100 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллаагаа явуулж байна. Бидний эрхэм зорилго бол дэлхийд алдартай, чанартай, орчин үеийн айл өрхийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхүйц хийц, загвар дизайн бүхий хамгийн сүүлийн үеийн, гэр ахуйн барааг импортлон хэрэглэгчиддээ бахархалтайгаар хүргэх юм.

2004 он Улсын Их Дэлгүүрийн 4, 5-р давхарт шил шаазан эдлэл импортлон борлуулж эхлэв

2006 он УИД-ийн 3 давхарт ном бичиг хэргийн “Мажестик” дэлгүүр нээгдэв. 

2009 он Villeroy Boch, WMF, Zwilling брэндийн тасгууд нээлтээ хийлээ.

2010 он Brabantia брэнд УИД-ийн 4 давхарт нээгдэв.

2012 он Fissler брэнд нээлтээ хийлээ.

2012 он Lock and Lock брэндийн тасагт шинэчлэн тохижуулалт хийв

2012 он Clairefontaine, Rhodia зэрэг дэлхийд алдартай брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авав.

2013 он Хүүхдийн тоглоом, бичиг хэрэг, аялалын бараа болон шинэ жилийн барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

2013 он Fitness төв-ийн болон Байгууллагын тавилга, тоног төхөөрөмжийг захиалгаар нийлүүлж эхлэв.

2015 он Гэр ахуй тавилгын бизнесийг эхлүүлэн EMBAWOOD амьсгалдаг модон эдлэл бүхий тавилгын дэлгүүрийг Юнайтед Их Дэлгүүрийн 2 давхарт нээв.

2015 оны 12 сар Can Do франчайзийг Япон улсаас оруулж ирэн анхны салбараа нээв. 

2017 оны 9 сар Туркийн Ipek Mobilya тавилгыг импортлон оруулж ирж эхлэв.

2018 оны 1 сар Can do 11 дэх салбарын нээлтээ Эрдэнэт хотод хийлээ.

Бид Чехийн тансаг BOHEMIA болор эдлэл, Германы нэр төрийн баталгаа болсон WMF, ZWILLING, Fissler зэрэг гал тогооны хоолны сав, хэрэгслүүд, гурван зууныг дамжсан Villeroy&Boch керамик шаазан эдлэл, хараа булаам болор шилэн эдлэлтэй Nachtmann, Тайландийн ZEBRA, Италийн алдарт RCR болор эдлэл, Солонгосын өндөр эрэлттэй Lock&Lock, тансаг гангар шаазан болох PROUNA, Солонгосын үнэнч хэрэглэгчидтэй HAPPY CALLбрэндүүдийг байнга нийлүүлэхээс гадна Германы алдарт Berlinger Haus гал тогооны гантиг элдэлийн брэндийг 2018 оны 1 сараас эхлэн хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхлээд байна. Мөн Queenly брэндийг даавуун эдлэл болон бусад категорт хөгжүүлэн Монголынхоо зах зээлд нэвтрүүлж байна.

Nomin Toys нь олон улсын чанар болоод стандартын шаардлага хангасан, хүүхдэд ямар нэгэн хор нөлөөгүй, эко лабораториор баталгаажсан тоглоомуудтай. Бид дэлхийд алдартай брэндүүд болох Германы Playmobil, Simba, Dickie Goki,,Шведийн Viking Toys, Хятадын Paulinda зэрэг тоглоомууд болон нярай хүүхдийн Английн Philips Avent брэндийн албан ёсны дистрибьютер юм. Мөн 2018 онд Солонгосын PORORO, Америкийн Evenflo, Европийн Wham-o, Польшийн Morphun, Сингапурын Lucky Baby зэрэг брэндүүдийг оруулж ирэхээр ажиллаж байна. 

Мөн бид аялалд зориулсан хувцас хэрэглэл, ангийн гэрэл, аяны хоол цайны сав, хэрэгсэл, цүнх үүргэвч, био суултуур зэргийг нийлүүлдэг ба TATONKA, THETFORD брэндийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.

Бичиг хэргийн тасагт албан ёсны эрхтэйгээр Германы STAEDTLER, STABILO, ONLINE, Испанийн MILAN, GIOTTO, Францын RHODIA, CLAIREFONTAINE, Хонконгийн TIGER FAMILY брэндүүд болоод Дэлхийд алдартай Франц, Мексик, Хятад, Аргентин гэх мэт 17 оронд үйлдвэртэй MAPED брэнд, Солонгосын DONG-A, MUNGYO брэнд, мөн Польшийн UNIPAP, BAMBINO зэрэг брэндүүдийг импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлж байна.

Цол шагнал

2015 онд НОМИН ХОЛДИНГ-ийн хэмжээнд ажил үйлсээрээ бусдыгаа тэргүүлэн ШИЛДЭГ ХАМТ ОЛОН ӨРГӨМЖЛӨЛ хүртсэн.