Номин Даатгал

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://insurance.nomin.net

Товч танилцуулга:

“Номин Даатгал” ХХК нь чадварлаг удирдлага, нэг санаатай хамт олны хүчээр даатгалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан монголдоо нэр хүнд бүхий өөрийн байнгын харилцагчидтай компани болж минут секундээр үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байна.

Бид гадаад, дотоодын бүх салбарын томоохон пүүс, компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй урт хугацаанд хамтын ажиллагаатай байхыг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд өөрийн  даатгалын бүтээгдэхүүнүүдийг тухайн байгууллага, иргэдийн хүсэл сонирхол, үйл ажилллагаанд нь нийцүүлэн уян хатан нөхцөлтэйгээр  цаг алдалгүйгээр даатгалын мэргэжлийн цогц үйчилгээг үзүүлэхийг цаг ямагт эрмэлзэн ажилладаг билээ.  


Бидний эрхэм зорилго:

Харилцагч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр даатгалын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын даатгалын зах зээлд тэргүүлэгч компани болоход оршино.

Бидний зорилго:

  • Иргэн бүрт даатгалын ач холбогдол, үнэ цэнийг мэдрүүлэх
  • Даатгалын үйлчилгээг олон улсын стандартын дагуу санал болгох 
  • Харилцагч бүрт эрсдэлийн удирдлагын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх 

 Баримтлах зарчим:

  • Даатгалын үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж харилцагчийн сэтгэл ханамжид байнга анхаардаг байх  
  • Харилцагч бүрт тэгш боломжийг олгож хуулийн дагуу ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулдаг байх 
  • Даатгуулагчийн хэрэгцээ шаардлагыг сонсож түүнд тохирсон оновчтой шийдлийг богино хугацаанд боловсруулан гаргадаг байх 
  • Харилцагчдынхаа итгэлтэй түнш нь байж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт санал болгодог байх 

Хүний нөөц:

“Номин Даатгал” ХХК нь нийт 80 гаруй үндсэн ажилтантай, 200 гаруй төлөөлөгчтэйгээр арилжааны даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг  Монгол орны өнцөг булан бүрт хүргэж ажиллаж байна. Нийт ажилтнуудын 50 гаруй хувь нь даатгалын эдийн засагч мэргэжилтэй, энэ салбартаа бэлтгэгдсэн туршлагатай ажилтнууд байгаа нь компанийн хувьд мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрэн  хангагдсаныг илтгэн харуулж байгаа үзүүлэлт юм. 

Компанийн удирдлагын зүгээс ажилтан албан хаагчдынхаа мэдлэг чадварыг сайжруулах тал дээр ихээхэн анхааран ажиллаж гадаад, дотоодын суртгалт, семинарт хамруулан даатгалын салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бий болгох бодлого баримтлан ажилладаг юм.

 Салбар нэгж:

“Номин Даатгал” ХХК нь Монголын даатгалын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монгол Улсын хэмжээнд иргэн бүрт хүрч ажиллахаар зорилт тавьж ажилласны дүнд орон нутагт 19 салбар, Улаанбаатар хотод 4 салбар, 3 төлөөлөгчийн газар, 7 санхүүгий үйлчилгээний цэгээр дамжуулан өөрийн үйлчилгээг хүргэж байна. Цаашид ч энэ зорилтоо биелүүлж, иргэд байгууллагад хүрч үйлчлэхийн тулд салбар төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлэн хэрэглэгчид улам бүр ойртон ажиллах боломжийг байнга эрэлхийлсээр байх болно.  

Давхар даатгал:

Бид даатгуулагчдийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх зорилгоор дэлхийд хөрөнгө, санхүүгийн чадавхиараа тэргүүлдэг өндөр зэрэглэл бүхий гадаадын давхар даатгагчидтай хамтран ажилладаг билээ. Мөн даатгалын зуучлалын чиглэлд олон жилийн туршлагатай, чадварлаг хамт олноос бүрдсэн дотоодын болон гадаадын зуучлагч компаниудтай хамтран ажиллаж байна.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Хөрөнгийн даатгалууд:

  • Эд хөрөнгийн даатгал
  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал
  • Орон сууцны даатгал
  • Барьцаа хөрөнгийн даатгал
  • Бараа материалын даатгал
  • Автотээврийн хэрэгслийн даатгал
  • Ачаа тээврийн даатгал
  • Хүнд машин механизмын даатгал
  • Ашигт малтмал, уул уурхайн иж бүрэн даатгал
  • Газрын тосны бүтээгдэхүүний иж бүрэн даатгал
  • Иргэний агаарын хөлгийн даатгал
  • Барилга угсралтын багц даатгал
  • Газар тариалангийн даатгал
  • Мал амьтдын даатгал
  • Цахилгаан барааны даатгал
  • Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

 

Хариуцлагын даатгалууд:

  • Жолоочийн хариуцлагын даатгал
  • Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал
  • Байгууллагын хариуцлагын даатгал
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал
  • Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Хуулийн хариуцлагын даатгал
  • Ажил олгогчийн хариуцлагын даатгал
  • Иргэний агаарын хөлөг эзэмшигчийн хариуцлагын даатгал

 

Са

         

 

 

 

Амь нас, эрүүл мэндийн даатгалууд:

  • Хувийн эрүүл мэндийн даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Олон улсын аяллын  даатгал
  • Жуулчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
  • Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал
  • Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

    Санхүүгийн даатгал:

 

  • Бэлэн мөнгө, үнэт цаасны даатгал
  • Зээлийн эрсдлийн даатгал
  • Бизнесийн тасалдлын даатгал
  • Зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгал

 

Асимон Брокерс ХХК 

Асимон Брокерс ХХК нь 2004 онд байгуулагдсан, даатгал, давхар даатгалын мэргэжлийн оролцогчийн үйлчилгээ үзүүлэгч анхны брокер компани бөгөөд энэ хугацаанд Монголын даатгалын зах зээл дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Тус компани нь дэлхийд нэр хүндтэй олон жилийн туршлагатай даатгалын зуучлалын брокер компаниудтай хамтран ажилладаг бөгөөд тэдний санал болгож буй олон төрлийн үйлчилгээг олон улсын түвшинд өөрийн орны үйлчлүүлэгчид, харицагчдад мэргэжлийн өндөр түвшинд хүргэж зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. 

Munich Re 

Munich Re нь 1880 онд Карл Тиемийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш даатгалын салбарт дэлхийд тэргүүлэгч байсаар ирсэн ба 135 жилийн баялаг түүхтэй арвин туршлагатай компани юм. Тус компани нь 43,000 ажилтантайгаар дэлхийн бүхий л улс оронд давхар даатгалын бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015 онд компаний орлого 48 тэрбум евро хүрсний 3,2 тэрбум нь цэвэр ашиг байжээ. Давхар даатгалын компаниудын чансааг тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт, стратегийн байр суурь болон урт хугацаанд эрсдэл даах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр тогтоодог бөгөөд эдгээр үзүүлэлтийн дагуу Munich Re дэлхийн давхар даатгалын зах зээлд жил ирэх тусам өөрийн байр суурийг бататгасаар байгааг дараах үнэлгээ, чансаагаар харж болох юм. 

Чансаа, зэрэглэл: Rating 

  • A.M Best A+ (Superior) 
  • Fitch AA (Very strong)
  • Moody’s Aa3 (Excellent)
  • Standard & Poor’s AA- (Very strong)

ERV China 

ERV China нь Munich Re компаний охин компани болох ERGO компанийн БНХАУ дахь салбар компани юм. ERGO нь Германийн  шилдэг ердийн даатгалын компаниудын нэг бөгөөд дэлхий дахинаа 30 гаруй салбартай, 48,000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Компаний үйл ажиллагаа нь ази, европ тив рүү чиглэсэн байдаг бөгөөд 2014 оны хураамжийн нийт орлого нь 18 тэрбум евро хүрсэн байна. ERV компаний хувьд ERGO компанийн олон улсын аяллын даатгалыг хариуцсан компани бөгөөд дэлхийн 20 гаруй оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэтхэгийн Жэй Би Бода /J B BODA/ 

Энэтхэгийн Жэй Би Бода /J B BODA/ давхар даатгалын зуучлагчийн тухайд, 1943 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 80-аад орны 300 гаруй даатгалын компанитай хамтран ажилладаг. 2002 онд энэтхэг улсаас анх удаа Ллойдс-оос хүлээн зөвшөөрөгдсөн брокер компани болж улмаар одоо Энэтхэгийн хамгийн том олон жилийн туршлагатай брокер компани болоод байгаа билээ. Тус компани Номин Даатгал ХХК-тай 2005 оноос хойш идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. 

Ханновер Ре

Ханновер Ре нь 1966 онд үүсгэн байгуулагдсан. 1969 оноос Азид давхар даатгалын хамгаалалт үзүүлж эхэлсэн ба дэлхийн 150 улсын 5,000 гаруй даатгалын компанитай бизнесийн хамтын ажиллагаатай, дэлхийн таван тивд 100 гаруй охин компани, салбар, төлөөлөгчийн газарт 2500 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд хураамжийн нийт орлого нь 10 тэрбум евро хүрдэг дэлхийн томоохон давхар даатгалын групп юм.

Зэрэглэл: Rating:

  • Standard & Poor’s-н AA- “Very Strong” 
  • A.M. Best A+ "Superior"

Түүхэн замнал:

2001 – Үүсгэн байгуулагдаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гардан авсан.

2002–Улсын хэмжээнд зохиогддог автотээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд оролцож анхны ажлын гараагаа эхэлсэн. Үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж,  орон нутагт салбарууд байгуулж эхэлсэн.

2003–Хамгийн анхны салбараа нээж иж бүрэн даатгалын үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн; 2003 оны үйлчилгээний ШИЛДЭГ БРЭНД-ээр шалгарсан.

2004- Дархан, Эрдэнэт хотуудад шинэ салбараа нээсэн.

2005–Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалын үйлчилгээг анх нэвтрүүлж, Дэлхийн банк, МУ-ын засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн МИД-ын төсөлд сонгогдон ажилласан.

2007 - Олон улсын давхар даатгагч СВИС РЕ компанитай хамтран ажиллаж эхэлсэн.Булна , Өвөрхангай ,Төв аймгуудад шинэ салбараа нээсэн.

2008 – 24 цагийн дуудлагын үйлчилгээг нэвтрүүлсэн. Архангай, Сэлэнгэ, Говь-Алтай, Говь сүмбэр аймгуудад шинэ салбараа нээсэн.

2009 – Даатгалын бүртгэлийн программыг нэвтрүүлж эхэлсэн. Өмнөговь аймагт шинэ салбараа нээсэн.

2010–НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлж буй Бичил Даатгалын Чадавхийг Бэхжүүлэх Төсөлд оролцогч байгууллагаар шалгарсан.

2011- Увс, Баян-Өлгий , Завхан аймгуудад шинэ салбараа нээсэн.

2012–Давхар даатгалын ТРИТИ гэрээ байгуулж эхэлсэн. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хуулийг хэрэгжүүлж эхлэв. Улаанбаатар хотын  салбаруудын тоог нэмэгдүүлсэн.

2013-НҮБ-ийн Хүн амын сан, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлсэн Хүртээмжтэй даатгалын төсөлд оролцогч байгууллагаар шалгарсан. Санхүүгийн үйлчилгээний цэгүүд байгуулсан.

2014 - Улсын Их Дэлгүүрт шинэ салбараа нээсэн.

2016 - ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн.

Давуу талууд  

  • Нөхөн төлбөр олголтын түвшингээрээ тэргүүлдэг
  • Даатгалын хураамж нь эрсдэлтэй уялдсан уян хатан
  • Монгол орныг хамарсан өргөн уудам даатгалын сүлжээтэй
  • Нөхөн төлбөрийг богино хугацаанд чирэгдэлгүй, түргэн шуурхай олгодог
  • Төрөл бүрийн нэмэлт үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулалтай
  • Олон жилийн туршлагатай мэргэшсэн боловсон хүчинтэй
  • Аливаа том хэмжээний эрсдэлийг бүрэн даах чадвартай 
  • 24 цагийн дуудлагын үйлчилгээтэй.

Гавъяа шагнал:

  • 2003 оны үйлчилгээний ШИЛДЭГ БРЭНД-ээр шалгарсан.
  • 2004 онд ХЭРЭГЛЭГЧИЙГ ХААНД ӨРГӨМЖИЛСӨН ХАМТ ОЛОН өргөмжлөл хүртсэн.
  • 2007 онд иж бүрэн даатгалын үйлчилгээгээрээ Монголын Үндэсний шилдэг үйлчилгээ-ний нэгээр шалгарч Үлэмжийн чанар батламж гардан авсан.
  • 2008 онд Монголын топ 3 даатгалын компанийн нэг-ээр шалгарсан.
  • 2009 онд үйл ажиллагаа, үйлчилгээний үр дүнгээр шилдэг даатгалын компани-аар шалгарсан.
  • 2010 онд МҮХАҮТанхимаас ТОП ДААТГАЛЫН КОМПАНИ-аар шалгарсан.
  • 2012 онд МММХүрээлэнгийн Гранд экспогоос ТОП ДААТГАЛЫН КОМПАНИ-аар шалгарсан
  • 2013 онд СЗХ-ны үзүүлэлтээр НӨХӨН ТӨЛБӨРӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ-иар шалгарсан
  • 2015 онд ГРАНД ЭКСПОР 2015 ТОП ДААТГАЛЫН КОМПАНИ-иар шалгарсан

Иргэд даатгалын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://daatgal.nomin.mn/retail энд дарна уу.

Байгууллагын даатгалын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://daatgal.nomin.mn/corp энд дарна уу.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материалын жагсаалтыг авах бол https://daatgal.nomin.mn/retail/81 энд дарна уу.

Салбарын хаяг байршилын мэдээлэл холбоо барих  бол https://daatgal.nomin.mn/retail/43 энд дарна уу