Номин Их Дэлгүүр

 

Танилцуулга:

Анх 2006 оны 7-р сарын 1-нд Баянгол дүүргийн 7-р хороо Энэбишийн гудамжинд үйл ажиллагаагаа эхэлсэн.

Номин Их дэлгүүр нийт 9458 м2 талбайтай. 2014 онд их засвар хийж доорх өөрчлөлтүүдийг хийснээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн амжилттай ажиллаж байна.

  • В1 давхар 1700 м2 талбайд Номин Супермаркет, гоо сайхны тасаг, цэцгийн тасаг
  • 1-р давхар 2300 м2 талбайд Номин фэйшн “TERRANOVA” брэнд Номин  Электроникс, Номин Энержи салбар
  • 2-р давхар 1739м2 талбайд Номин Электроникс, Номин фейшин “Calliope” брэнд
  • 3-р давхар 1174 м2 талбайд Үүрэн холбооны операторууд, банк, гар утас болон дагалдах хэрэгслүүд, гоо сайхны тасаг
  • 4-р давхар 1174 м2  талбайд аяллын тасаг, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, дотуур хувцас, хүүхдийн хувцас,
  • 5-р давхар 1174 м2 талбайд Олон үндэсний хоолны газар, гэр ахуйн бараа, ном бичиг хэрэг, спорт бараа байрлаж байна.

В1 давхар нь 1700м2 талбайд Номин Супермаркет нь үйл ажиллагаа явуулж байна. 200-гаад харилцагчийн 15’000 нэр төрлийн хүнс өргөн хэрэглээний  бараа бүтээгдхүүнтэй, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй дэлгүүрийн шинэчлэлт зохион байгуулалтыг 2014 оны 5-р сард хийж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. В1 давхарт нийт 60 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Номин Косметикс салбарын оруулж ирдэг Дэлхийд нэртэй гоо сайхны брэндүүд байрлаж байна.

1 болон 2 давхарт Номин Фейшн “Calliope” брэнд, Номин Электрониксийн төрөлжсөн дэлгүүр буюу дэлхийн брэнд болох ”SONY, SAMSUNG, BEKO, GORENGE, HITACHI, LG, SHARP, TOSHIBА, HISSENSE, PRENCES DELONGE, PHILIPS, ARISTON, YAMAHA, KENWOOD, MONEL зэрэг 70 гаруй брэндийн электрон бараануудыг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ санал болгон үйл ажиллагаагаа явуулж байна.

3-р давхарт Гар утасны төрөл бүрийн худалдаа, дагалдах хэрэгслүүд мөн засвар үйлчилгээний иж бүрэн цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. Мөн үүрэн телефоны операторууд, Ариг банкны банк санхүүгийн үйлчилгээ, Номин Косметикс, үнэт эдлэлийн тасаг үйл ажиллагаа явуулж байна.

4-р давхарт Малгай, Эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гэрийн болон дотуур хувцас, хүүхдийн болон спорт аялалын зориулалттай хувцас хэрэглэл зэргийг худалдаалж байна. 

5-р давхарт Олон үндэстний хоолны сүлжээ, ’’Номин Хоум Стайл” салбар импортлон нийлүүлдэг Герман, Чех, Итали, Голланд, Тайланд, Солонгос гэх мэт улсуудын брэндийн гэр ахуйн бараа, ном бичиг хэргийн бараа худалдаалж байна..

Манай дэлгүүрээс өдөр дутамын болон өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнийг цогцоор нэг дороос авах боломжтой бөгөөд, нэг өдөрт 7000 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Гадна талдаа ойролцоогоор 100 авто машины зогсоолтой. Нийт 170 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.