Улсын Их дэлгүүр

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын нүүр царай болсон Улсын их дэлгүүр нь анх Зөвлөлт Холбоот Улсын  мэргэжилтнүүдийн  тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтанд орсноор үүсэн байгуулагдсан байна. 1990 ээд он гарсаар Ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үед  ч эдийн засаг, нийгэмд явагдаж байсан өөрчлөлтийн адил УИД ч энэ шуурганд өртсөн ч Номин Холдинг компани хувьцааны дийлэнх хэсгийг эзэмших болсоноор Монголын хамгийн том худалдааны төв хэвээр байгаа билээ. 

Энэхүү  зөв бодлогоор  Номин Холдинг ХХК  нь 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж дэлхийн шилдэг брэндүүдийг  Улсын их дэлгүүрт худалдаа үйлчилгээний төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээг хэрэглэгчидээ үзүүлэхээр чармайн ажилласаар байна

Улсын их дэлгүүр нь “Номин Холдинг”  ХХК-н салбар компаниудын импортолдог дэлхийн шилдэг брэндийн 80 тасагт  500 гаруй ажилтан, харилцагчийн 50 тасагт  220 ажилтан, түрээслэгчийн 130 тасагт 260  ажилтан нийт  1000 гаруй ажилтанг ажлын байраар хангаж улсын  төсөвт сүүлийн  3 жилиийн 1.468,6 сая төгрөгийг төвлөрүүлж улс эх орондоо бодитой хувь нэмэр оруулж байна. Үүнийхээ үр дүнд бид  нийт 23600м/кв талбайд үйл ажиллагаа явуулж  өдөрт ойролцоогоор 15000- 20000 худалдан авагчдад үйлчилж байна. 

Улсын Их Дэлгүүрийн түүхээс товчоолбол:

-1924 онд ашиглалтанд орсон төв дэлгүүр, дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20 оод орон тоотой байсан.

-1933 онд шинэ байранд орсноор одоогийн уран зургийн галлерей Их дэлгүүр гэж нэрлэгдэх болсон. Ингэснээр хүнс болон өдөр тутмын барааг төвлөрүүлсэн 5 танхимд 40 өөд ажилтан ажиллаж байсан.

-1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, 1961 оны 6 дугаар сарын 28-ний өдөр ашиглалтад оруулсанаар "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" хэмээн нэрлэгдэж, өнөөг хүртэл олон түмний талархлыг хүлээн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж  ирсэн.

-1961 онд одоогийн байршил буюу Энх тайвны өргөн чөлөөнд шилжин ирж 150 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийснээр одоогийн барилга ашиглалтанд орж  Улсын Их Дэлгүүр гэж нэрлэгдэх болсон.

-1971 онд Монголд анх удаа УИД нь өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн.

-1981 онд Германаас шинэ тоног төхөөрөмж, тавилга ирж шинэчлэгдэн тохижсон.

-1991 он буюу шилжилтийн нийгмийн үед Солонгос болон Хятад улсаас дахин шинэ тоног төхөөрөмж, тавилга ирсэн.

-Улмаар 1999 онд төрийн өмчид байсан УИД-ийг Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр “Улсын Их Дэлгүүр“ Хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд  одоогийн байдлаар дэлхийн жишигт хүрсэн Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын  хамгийн том худалдааны төв” юм. 

Номин Холдинг компани хувьцааны дийлэнх хэсгийг өмчлөх болсон цагаасаа эхлэн тасралтгүй өөрчлөлт шинэчлэлт, хөрөнгө оруултыг зөв менежментийн хамт хийсээр ирсэн бөгөөд үүний хамгийн том хөрөнгө оруулалт нь 2006  оноос эхэлж 2010 онд бодит үр дүн нь гарсан Улсын Их Дэлгүүрийн засвар шинэчлэл  билээ.  Энэ нь бидний үйлчлүүлэгчдээ хэрхэн үнэлж, дээдэлж явдгийн тод илрэл бөгөөд Монголын худалдааны үйлчилгээг цоо шинэ шатанд гаргасан явдал  байсныг  дурдах нь зүйтэй билээ.

Эдгээр хөрөнгө оруулалтанд нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан бөгөөд 6 давхар бүхий урсдаг шатыг суурьлуулж, худалдааны талбайг  2 дахин өргөтгөж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийснээр Дэлхийн жишигт хүрсэн “Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын  хамгийн том худалдааны төв”  хэвээр  байгаа билээ.

Улсын их дэлгүүрт  хүний хэрэгцээ цөм багтаж бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг  дороос төвөггүй авах боломжтой. Энэ бол  үйлчлүүлэгч танд өгч байгаа 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа юм.  

Бид таны цаг завыг хэмнэх үүднээс давхар тус бүрт байрлах брэнд, тасгууд,  худалдааны үйлчилгээний цэгүүдийн мэдээллийг хүргэж байна.

 

1-Р ДАВХАР

НОМИН СУПЕРМАРКЕТ    

МЭДЭЭЛЛИЙН ЦЭГ      

НОМИН КАРТНЫ ҮЙЛЧИЛГЭЭ - ВАЛЮТ АРИЛЖАА  

APPLE БРЭНДИЙН БАРАА    A

ГОО САЙХНЫ  БҮТЭЭГДЭХҮҮН

ҮНЭТ ЭДЛЭЛ & ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ  

ЦЭЦЭГ - БЭЛЭГ ДУРСГАЛ    

БУГЙН ЦАГ- НАРНЫ ШИЛ    

ХАРААНЫ ШИЛ & ОНОШИЛГОО   

ЭМИЙН САН    

АРИГУ ЛОУНЖ     

КОФЕ ШОП / САFFE BENE - SWEET LAND

ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭ     

УРАН ДАРХАН     

ТҮЦ МАШИН     

ЦАГ - ЦАГ ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ  

SHOES LOVE-ГУТЛЫН ГОО САЙХАН

ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭ

PIZZA HUT

ТҮЛХҮҮР ОЛШРУУЛАГЧ

 

1.5 давхар

ОФФИС      

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ   

“MODERN” ҮСЧИН & ГОО САЙХНЫ САЛОН    

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ЗАХИРГАА   

НОМИН КАРТ ТӨВ 

 

2-Р ДАВХАР

ЭМЭГТЭЙ АЖИЛ ХЭРЭГЧ ХУВЦАС  

ДОТУУР ХУВЦАС - ОЙМС & ТРИКО  

НООЛУУР ЭДЛЭЛ      

НООЛУУР ЭДЛЭЛИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

MANGO ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БЭЛЭН ХУВЦАС   

NEXT ЭМЭГТЭЙ & ХҮҮХДИЙН ХУВЦАС   

DE MODA МОНГОЛ БРЭНД    

ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ     

CALLIOPE-ЭМЭГТЭЙ БЭЛЭН ХУВЦАС

 

 

3-Р ДАВХАР

ЭРЭГТЭЙ АЖИЛ ХЭРЭГЧ ХУВЦАС   

ЭРЭГТЭЙ ЧӨЛӨӨТ ХУВЦАС     

АЯЛЛЫН ХУВЦАС     

АЯЛЛЫН БАРАА     

УСНЫ ХУВЦАС

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ГУТАЛ - МАЛГАЙ - ОРООЛТ - БЭЭЛИЙ  

ЧЕМОДАН & ЦҮНХ - ТҮРИЙВЧ - ТЭЛЭЭ   

ОЁДОЛ ЗАСВАР      

 

4-Р ДАВХАР

ЭРДЭНЭТ ХИВС     

БОЛОР - ШИЛ - ШААЗАН ЭДЛЭЛ   

ТӨМӨР - ХУВАНЦАР ЭДЛЭЛ

ГЭРЭЛ - ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ    

ОР ДЭР - ГАЛ ТОГООНЫ ДААВУУН ХЭРЭГСЭЛ  

НЯРАЙН ХУВЦАС - ХЭРЭГСЭЛ    

ХҮҮХДИЙН ХУВЦАС - ГУТАЛ    

ХҮҮХДИЙН ТОГЛООМ    

ЭХ, ҮРСИЙН АМРАХ ӨРӨӨ    

ЭНЭТХЭГ БАРАА

ХҮҮХДИЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

 

5-Р ДАВХАР

ГЭР АХУЙН ЦАХИЛГААН БАРАА   

НОМИН ДААТГАЛ - ЮНИОН ХЗХ  КОМПЬЮТЕР - ХОЛБОО, СҮЛЖЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ  

СПОРТ БАРАА     

“ОРАНЖ РЕКОРДС” CD DVD    

ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ - ХЭРЭГСЭЛ   

ҮҮРЭН ТЕЛЕФОН / МОБИКОМ, СКАЙТЕЛ, ЖИ- МОБАЙЛ · & ЮНИТЕЛ

ГАР УТАСНЫ ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ  

УС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ - ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

КИНО ТЕАТР    

АТМ     

 

6-Р ДАВХАР

MAЖЕСТИК НОМ БИЧГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭЛГҮҮР

ҮНДЭСНИЙ БОЛОН ИМПОРТ СУВИНЕР

ҮНДЭСНИЙ ХУВЦАС

АРЬС – ЭСГИЙ

ҮНДЭСНИЙ НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН   

ГАЗРЫН ЗУРАГ - ТУГ ДАЛБАА

УРАН БИЧЛЭГ -  ДУРСГАЛЫН ҮГ БИЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ

ГЭР АХУЙН ЧИМЭГЛЭЛ

ЭНЭТХЭГ БАРАА - ДУБАЙ БАРАА

ЦОМ – ӨРГӨМЖЛӨЛ - МЕДАЛЬ    

САВХИН ХУВЦАС - ГАР ЦҮНХ - БЭЭЛИЙ   

 

7-Р ДАВХАР

EMPIRE ОЛОН ҮНДЭСТНИЙ ХООЛНЫ ГАЗАР