Түгээмэл асуулт, хариулт

1. Номин Бонус картын урамшууллыг яаж олгодог вэ?

Номин бонус карт нь хэрэглэгчдэд хөнгөлөлт өгөх, борлуулалтаа урамшуулж байгаа хэлбэр юм.

“Номин бонус карт”–аар хэрэглэгчийн худалдан авалтын түүхээс хамааран 3%-10%-ийн хөнгөлөлтийн хувь тооцогддог. Худалдан авалт хийсэн үнийн дүнгээс тухайн хүний хөнгөлөлтийн хувиар  бонус картанд бонус нэмэгдэх бөгөөд картанд нэмэгдсэн бонусын дүнгээр дараа, дараагийн худалдан авалтанд хөнгөлөлт эдлэх эрхийг хэрэглэгчид олгодог.

2. Яагаад зарим бараанд НӨАТ тооцогдохгүй байна вэ? 

Манай сүлжээ дэлгүүрийн нэгдсэн Посоос гарч байгаа талон дээр зарим бараанд НӨАТ ногдохгүй гардаг шалтгаан нь

  1. Сүлжээ дэлгүүрийн дотор гадна талбайд хуулийн дагуу жилийн орлого нь 50 сая хүрээгүй НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жимс, хүнсний ногоо, торт нарийн боовны талбай түрээслэгч, хуулийн дагуу НӨАТ-аас чөлөөлөгдсөн дотоодод тарьж ургуулсан хүнсний ногоо, боловсруулсан сүү, тараг гэх мэт бараа борлуулдаг татвар төлөгч талбай түрээслэн үйл ажиллагаа явуулдаг.
  2.  Мөн манай борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн дотор хуулийн дагуу НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа байдаг. Тухайлбал, газ, газаар ажилладаг плитка гэх мэт Тухайн бараануудад НӨАТ ноогдохгүйгээр тохируулан нэгдсэн Пос дээр “Номин тав трейд” ХХК , бусад жижиг талбай түрээслэгч татвар төлөгчдийн бараатай хамт тус тусын регистрийн дугаараар салж бичигддэг.  

Нэгдсэн Посоос хэвлэгдэн гарч байгаа талон дээр НӨАТ ноогдоогүй бараа, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгчийн барааг НӨАТ ноогдох бараанаас ялган хэвлэж, борлуулалтыг татварын системд татвар төлөгч бүрээр, НӨАТ ногдох, ногдохгүй барааны татварын төрлийг ялган илгээдэг.

3. Баримтаа шивэхэд системд ирээгүй байна гэсэн алдаа зааж байна, тайлбар өгнө үү?

Татварын системийн мэдээлэл илгээх хүчин чадал хүрэлцдэггүйгээс манай компани 1 өдрийн мэдээллийг өдөрт 2-3 хувааж илгээдэг. Манай талаас талоны мэдээлэл илгээгдсэн байтал худалдан авагчийн талон баталгаажихгүй, системд мэдээлэл ирээгүй байна гэсэн алдаа сүүлийн үед их гарах болсон. Бид талоны мэдээллийг дахин илгээх бол өмнөх сугалааны дугаар хүчингүй болох учраас иргэдийн гомдлыг өөрийн “Нэгдсэн дуудлагын төв” дээр хүлээн авч татварт жагсаалтаар мэдэгдэн асуудлыг шийдвэрлүүлж байна.

2016.03.23-2016.03.27 өдөр манайхаас худалдан авалт хийсэн иргэдийн талон нь THERMAL принтерээр хэвлэгдсэн бол QR кодыг гар утасны аппликэшн ашиглаж баталгаажуулах, DOT MATRIX принтерээр хэвлэгдсэн бол өмнөх баталгаажилтыг устгаад дахин ДДТД ба үнийн дүнгээр баримтыг татварын сайтад баталгаажуулах боломжтой болсон.  Эдгээр хувилбараар баталгаажихгүй бол талоны хуулбарыг “Номин Холдинг” ХХК-ийн НББГазарт ирүүлж, татварт хандан алдааг засуулж иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-25
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2465.72 2468.00 2472.00 2455.00 2474.00
EUR 2956.27 2950.00 2958.00 2902.00 2991.00
CNY 374.05 374.00 376.80 372.20 376.80
RUB 42.81 42.70 43.30 41.51 45.11