Номин Реалтор

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Имэйл:
realtor@.nomin.net

 

“Номин Реалтор” ХХК нь 2012 онд “Номин Холдинг” компанийн салбар  компаниар үүсгэн байгуулагдаж, “Номин Холдинг” компанийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүд, объектууд, өмчлөл, эзэмшлийн бүхий л газар, барилга байгууламж гэх мэт үл хөдлөх хөрөнгийн менежментийг үр ашигтай зохион байгуулж удирдах, тэдгээрийн, ашиглалт, засвар үйчилгээ, түрээс зэргийг хариуцан ажиллаж, улмаар 2014 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, дуудлага худалдааны чиглэлээр хоёрдогч зах зээлд мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. 

Эрхэм зорилго:

Бид “Номин Холдинг” ХХК-ын эрхэм зорилгод өөрсдийн хувь нэмрийг оруулагч, хэрэглэгч, харилцагчдаа хүндэтгэн дээдлэгч, тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан салбартаа тэргүүлэгч үнэ цэнэтэй компани байна.

Алсын хараа:

Инээмсэглэлээс эерэг хандлага,

Итгэлцэлээс шудрага байдал,

Энгийнээс агууг бүтээнэ.

Үнэт зүйлс:

  • Итгэл, хүндэтгэл
  • Найрсаг байдал
  • Үнэнч шударга
  • Өндөр сахилга бат, хариуцлагын тогтолцоо
  • Мэргэжлийн өндөр ур чадвар 
  • Тэргүүлэх байр суурь, манлайлал, далайцтай сэтгэлгээ
  • Шинийг санаачлагч
  • Хамтач, бүтээлч байдал

Номин Реалтор ХХК нь одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээс, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, барилгын угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ, дуудлага худалдаа гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр байнгийн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Бидний давуу тал:

  • Үндэсний 100% хөрөнгө оруулалттай компани
  • Номингийн худалдааны олон охин компаниудын тусламжтай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нэгэн зэрэг олон мянган хүнд түгээх боломжтой
  • Дэлхийн жишигт хүрсэн үл хөдлөхийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор Century 21 франчайзыг Монголд  амжилттай нэвтрүүлсэн
  • Өөрийн интерьер дизайн, архитектор багтай
  • Инженерийн 25 жилийн туршлагатай багтай
  • Үл хөдлөхийн менежментийн мэргэшсэн багта
  • Байнгын харилцагчидтай
  • Барилгын төсөв төлөвлөгөөг бие даан хийдэг
  • Эрх зүй, маркетинг, банк, даатгалын үйлчилгээг 25 жилийн туршлага бүхий Номингийн outsourcing үйлчилгээ

Бид өнөөдөр 217’000 м2 талбайд обьектын түрээс болон хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг Хөрөнгө удирдлагын салбар, инженер техникийн алба гэсэн хоёр албатай. Хөрөнгө удирдлагын салбар дотор  хөрөнгө зохицуулалт, хангамжийн албан, С21 үл хөдлөх зууч нэгжүүд хамаарч байна. 

Бид сүүлий 4 жилд нийтдээ 20000 гаруй м2 тталбайг иж бүрэн иохижолтойгоор ашиглалтанд оруулж, 2017 оны борлуулалтын орлого өнгөрсөн оноос 166%-р өссөн байна.  2018-2020 онд 22000 м2 талбай бүхий шинэ барилга барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бидний амжилт:

2008 онд

  • “Реалтор 2008” үзэсгэлэнгээс “Шилдэг Реалтор компани”,
  • Монголын Менежмент Маркетингийн холбооны “GRAND EXPO 2008” шалгаруулалтаас “Банк санхүү болон даатгалын салбарт TOP-2 Реалтор компани” шагнал

2009 онд

  • Барилга Экспо 2009 “Шилдэг шинэ орон сууц”
  • “Барилга 2009” экспогоос “Хямралын үед хамгийн сайн ажилласан шилдэг байгууллага”
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Хот Байгуулалтын Холбооноос “Шилдэг шинэ барилга”,

2011 онд

  • Зам тээвэр хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциацаас “Орон сууцны шилдэг төсөл”,
  • “Барилгын салбарын шилдэг хөрөнгө оруулагч”
  • “Оны шилдэг гүйцэтгэгч” гэсэн шагналуудыг хүртсэн