Номин Моторс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
99106292

Имэйл:
motors@nomin.net

“Номин Моторс” салбар нь анх 2003 онд “Номин Холдинг” компаний салбар болон байгуулагдсан ба 2006 оноос эхлэн дэлхийн тэргүүлэгч корпораци болох “Женерал Моторс” (General Motors/GM)-той холбоо тогтоон 2008 оноос Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн эрхийг аван Chevrolet загварын хамгийн сүүлийн үеийн машинуудын худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна. Мөн 2018 оноос Японы алдарт ISUZU брэндийн албан ёсны борлуулагчийн эрхийг аван бага оврын болон хүнд даацийн ачааны авто машины худалдаа, сэлбэг захиалгийн үйлчилгээг эрхэлж байна.

Манайх худалдаалж буй бүх автомашинуудаа Монголын шатахууны төрөл, эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогт тохируулан захиалгаар импортлон оруулж ирж байна. Одоогоор хүнд даацын авто машин, Pick-up-аас эхлээд жижиг суудлын автомашин хүртлэх нийт 10 гаруй загваруудыг нэвтрүүлж байна. Үүнд: Sonic-Sedan, Captiva,Traverse,Trailblazer, Colorado, Silverado, Tahoe,Suburban,Camaro, ISUZU trucks

“Номин Моторс” нь  автомашиндаа 2-3 жил буюу 40,000- 60,000 км-ийн баталгааг олгож, мэргэжлийн засварчид, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэг дор 8-10 автомашин зэрэг хүлээн авах хүчин чадалтай агрегат болон кузов засварын хэсэгтээ “Женерал Моторс”- ын бүх төрлийн автомашиныг чанарын өндөр төвшинд засварлаж байна.

Үүнээс гадна “Номин Моторс” нь Солонгосын дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nexen Tire,АНУ үйлдвэрлэсэн Dick Cepek брэндийн дугуй,БНХАУ үйлдвэрлэсэнKIPOR,FIRMAN брэндийн цахилгаан үүсгүүр,Тайван улсад үйлдвэрлэсэн JTC брэндийн багаж, Солонгос улсын №1 авто химийн брэнд Bullsone, Италийн Sparco гэх мэтчилэн дэлхийн шилдэг брэндүүдийг эх орондоо нэвтрүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэлүүд:

-  Chevrolet-н албан ёсны төлөөлөгч

-  ISUZU -н албан ёсны төлөөлөгч

-  HUMMER сервис

-  Лимузин үйлчилгээ

-  GM –н бүх төрлийн машины сэлбэг захиалга, баталгаат засвар