Номин Кидс цэцэрлэг

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 2-р хороо, “Номин Юнайтед”-н урд талд "Номин Кидс" цэцэрлэг

Утас:
9969999, 99764798

Вэбсайт:
https://www.facebook.com/Nomin-Kids-13982686603956

Монгол улсад хүүхдийн цэцэрлэгийн тулгамдсан асуудал үүссэн байгаатай холбогдуулан “Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Номин кидс хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг анх 2013 оноос эхлүүлж олон улсын жишигт хүрэхүйцээр байгуулан ажиллуулж байна. Хүүхдийн сурч хүмүүжих орчинг цэцэрлэгийн стандартын шаардлагын дагуу барьж тохижуулсан, тохилог зориулалтын анги танхимтай бөгөөд мэргэжлийн багш нараар 100% хангагдсан боловсон хүчинтэй юм. “Эко стандарт” магадлан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тоглоом, ахуйн хэрэгслээр иж бүрэн тохижуулан тохилог чанартай, баталгаатай орчинг бүрдүүлж чадсан мэргэжлийн цэцэрлэг юм.

Эрхэмлэх үнэт зүйлс:

Улс эх орондоо хэрэгтэй салбарт дэм үзүүлэх зорилгоор өөрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх замаар, хүүхдийн хүмүүжил, боловсролд анхааран, боловсролтой, зөв хандлагатай монгол хүнийг хүмүүжүүлэх юм.

 Сургалтын хөтөлбөр:

- Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр

- Монтесори онолд суурилсан сургалтын хөтөлбөр

- Монголын Оюун Ухааны Академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч

Үндсэн сургалтууд:

- Танин мэдэхүй

- Байгаль нийгмийн орчин

- Дуу хөгжим

- Хэл яриа

- Дүрслэх урлаг

- Математикийн энгийн төсөөлөл

- Англи хэл

- Биеийн тамирын хичээлүүд нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ

Үнэ төлбөргүй дугуйлангууд:

- Уран хөдөлгөөнт гимнастик

- Дуу хөгжим бүжиг

- Морин хуур

- Монголын уламжлалт хөлөгт тоглоом

- Балет

- IQ хөгжүүлэх сургалт зэрэг үйл ажиллагаагаар таны хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх болно.

Бид таны хүүхдийг тав тухтай, тохилог аюулгүй орчинд:

- Цагийн мэдрэмжтэй

- Хувийн сахилга баттай

- Дүрэм журмыг баримталдаг

- Бүтээлч, сонголт хийх эрх чөлөөтэй

- Мэдрэхүйн эрхтнүүдээ жигд ашигладаг

- Өөрөө бие даан шийдвэр гаргах чадвартай

- Хариуцлагаа ухаарч, өөрөө санаачлага гаргадаг

- Монгол ардын зан заншлаа дээдлэн, мэндлэх хүндлэх ёсоо мэддэг бие хүн болгон хүмүүжүүлнэ 

Өнөөдөр Номин Кидс цэцэрлэг 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 2426 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож төгсгөсөн байна.

Шагнал:

  • “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг өргөмжлөл “ 2014 он
  • “Хан-Уул дүүргийн Тэргүүний тохижилттой цэцэрлэг” 2014 он
  • “Гранд Экспо “ 2015  оны  Боловсролын салбарын Гран При 
  • Сайн үйлсийн эзэн  өргөмжлөл 2015 он
  • Боловсролын байгууллагын  “Топ стандарт” цом өргөмжлөл 2015 онд
  • Нийслэлийн Тэргүүний Төрийн бус өмчийн цэцэрлэг 2015 онд
  • Нийслэлийн Тэргүүний цэцэрлэг 2016 онд  тус тус шалгарсан түүхтэй билээ.

Бидэнтэй холбогдох утас: 99699999