Номин Электроникс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Имэйл:
https://www.facebook.com/Nomin.Electronics/

"Номин Холдинг" ХХК-ийн анхдагч компани болох "Номин Электроникс" нь 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 24 жилийн турш бүх төрлийн цахилгаан бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг сэтгэл ханамжийн баталгаатайгаар ханган ажиллаж байна. 

Бидний одоогийн амжилт ажилчин албан хаагчид, хамтран зүтгэгчид, түншүүд, хэрэглэгчид болон засгийн газрын дэмжлэгтэй салшгүй холбоотой билээ. Түүнчлэн бидний алсын хараа, хичээл зүтгэл, өсөлт хөгжилт өнөөгийн түвшинд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн. Худалдаа үйлчилгээний салбарт арвин их туршлагатай компанийн хувьд манай мэргэшсэн чадварлаг хамт олон, хувь хүн, ТББ, Засгийн газрын институциудад чанарын баталгаа болгон дээд зэргийн үйлчилгээг амлан түүнийгээ ч биелүүлэн ажиллаж байна. Иймд харилцагч түншүүд болон хэрэглэгчиддээ талархахын сацуу бидний үр өгөөжтэй харилцаа цаашид улам батжина гэж итгэж байна.

Бидний Эрхэм Зорилго

Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж

Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг

Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн

Хөгжингүй, манлайлагч компани болох.

Бид өөрийн үйл ажиллагаа  явуулж буй салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон байх уриатай ажиллаж байна.

Электрон барааны зах зээлд анхдагч болсон бид Монголын айл өрх бүрийн, гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээ, хэрэгцээг бүрэн цогцлоох хүсэл мөрөөдөл маань улам тэлж дан ганц гэр ахуйн цахилгаан бараагаар хязгаарлагдахгүйгээр, бизнесийн тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл, супермаркетын хөргөлтийн төхөөрөмж, тохижуулалтын тавилга зэргийг импортлон оруулж ирэн үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж байна.

Бид өнөөдөр Монголын зах зээлд нийт 8500 гаруй нэр төрлийн барааг 70 гаруй брэндээс импортлон нийлүүлж байна. Бидний бизнесийн хамгийн чухал салбар бол гэр ахуйн өргөн хэрэглээний цахилгаан бараа, аудио, видео, мультимедиа, гар утас, гэр ахуйн интертайнмент бараанууд, цахилгаан барааны дагалдах хэрэгслүүд, эд анги болон хөгжмийн хэрэгслүүдийн импорт болон нийлүүлэлт юм.

Одоогийн байдлаар Номин Электроникс дэлхийд алдартай Hitachi, Toshiba, Sony, Sharp, Casio, Samsung, LG, Philips, Bosch, Grundig, Beko, Gorenje, Tefal, Rowenta, Moulinex, Kitchen Aid, Whirlpool, Apple, Asus, Dell, HP, Lexmark гэх зэрэг борлуулалтаараа тэргүүлэгч олон улсын 70 гаруй брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид дэлхийд танигдсан Whirlpool, Kitchen Aid, Enjoy зэрэг брэндүүдийг оруулж ирж хэрэглэгчиддээ хүргээд байна. Эдгээр брэндтэй харилцах харилцаа өргөжихийн хирээр худалдан авагчдын бидэнд итгэх итгэл тэр хэрээрээ нэмэгдэж байна.

Бидний үйл ажиллагааны гол чиглэлүүд:

  • Гэр ахуйн цахилгаан бараа болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа,
  • Бизнес тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл,
  • Борлуулалтын дараах үйлчилгээ, албан ёсны засварын төв,
  • Супермаркетын хөргөлтийн тоног төхөөрөмж болон засвар үйлчилгээ,
  • Цахилгаан барааны сэлбэг, материалын худалдаа зэрэг багтана.

Бид бүхэн хэрэглэгчиддээ улам ойртон ажиллах үүднээс Монгол улсын хэмжээнд Номингийн 34 салбар дэлгүүр, Улаанбаатар хотод 100 гаруй гэрээт диллер, оффис үйлчилгээ бизнесийн 200 гаруй харилцагч байгууллага, хөдөө орон нутагт 20 гаруй гэрээт борлуулагчтай бөгөөд мөн Eshop.nomin.mn цахим дэлгүүр зэрэг борлуулалтын сувгуудаараа дамжуулан хэрэглэгч танд хүрч үйлчлэхдээ баяртай байдаг.

Түүнчлэн "Номин Электроникс" Монгол Улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс зохион бүтээсэн Монголын анхдагч цахилгаан барааны Монел брэндийг 2000 онд эзэмшин авч өнөөг хүртэл үйл ажиллагааг нь улам өргөжүүлэн ажиллаж байна.

Монел брэндийн түүх:

1974 - Оросын үйлдвэрийн “Р&Д” лаборатори байгуулагдаж хамгийн анхны бүтээгдэхүүн болох ЖТ-4, ЖТ-5 хэмээх биологийн багаж хэрэгслийг үйлвэрлэсэн.

1985 - Анхны микро компьютерыг угсарсан.

1989 - Хамгийн анхны 19 инчийн хар цагаан телевизорыг угсарсан.

1990 - Анхны 14 инч, 21 инчийн өнгөт телевизоруудыг угсарсан.

2000 - Номин Электроникс Монел брэндийг эзэмшсэн.

2001 оноос хойш үндэсний Монел брэндийн үйл ажиллагаа нь өргөжин 150 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Монел брэнд нь орчин үеийн шинэлэг загвартай, дэвшилтэт технологийн, хэрэглэхэд хялбар мөн хямд үнээр худалдаалагддагаараа бусад брэндээс онцлог давуу талтай юм. Монел бол Монголын зах зээлд хамгийн их тоо ширхэгээр худалдаалагдсан анхдагч цахилгаан барааны брэнд билээ.

2001 оноос хойш Номин Электроникс Монел брэндийн бараа бүтээгдэхүүнийг улам өргөжүүлж Монгол цэстэй ЛЕД ТВ, LCD монитор, All in one Tablet PC,  ухаалаг будаа агшаагч, утасны сет, жигнүүр, ус буцалгагч, индукцин плитка, уртасгагч зэрэг бүх төрлийн гэр ахуйн барааг худалдаалж байна. Түүнчлэн цахилгаан зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй дуу чимээ хамгийн бага ухаалаг хөргөгч хөлдөөгч, угаалгын машин, тоос сорогч зэргийг худалдаалж байна.

Өнөөдөр Монел брэнд нь Монголд төдийгүй гадаад дотоодын хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн үндэсний брэнд болж чаджээ.