Улаанбаатар Импекс

Хаяг:
СХД, 20 хороо, Орбитын гудамж, Улаанбаатар импекс

Утас:
1800-2888

Имэйл:
warehouse@nomin.net

 

Эрхэм зорилго: 

Номин Холдинг компанийн салбар, нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах.

Дотоод, гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээг нэг доороос үзүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах.

Импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандартын шаардлагын дагуу хадгалж хэрэглэгчдэд найдвартай хүргэж үйлчлэх.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮЧИН ЧАДАЛ

1.Тээвэр зууч бүрдүүлэлтийн зуучын алба

НОМИН ЛОГИСТИК нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна.  Үйлчлүүлэгч нарт тээвэр, ложистикийн дараах үйлчилгээг санал болгож байна:

  • Импорт, экспортын тээвэр /агаараар, далайгаар, төмөр замаар, автомашинаар/
  • Түүвэр ачааны тээвэрлэлт
  • Ачилт буулгалт болон хот, хөдөө орон нутаг доторх автомашинаар ачаа хүргэлт (Door to door service)
  • Аюултай ачааны тээвэрлэлт
  • Гаалийн бүрдүүлэлт ба нэг цэгийн үйлчилгээ
  • Төслийн ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах цогц үйлчилгээ
  • Задгай болон овор ихтэй ачааны тээвэрлэлт
  • Гаалийн баталгаат болон ердийн агуулахын үйлчилгээ

Мөн Замын-Үүд, Сэлэнгэ өртөөдөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ачаа хүлээн авах, шилжүүлэн ачих үйл ажиллагаанд хяналт тавьж, таны ачаа гарсан орон, дамжин өнгөрч байгаа боомтууд мөн Улаанбаатар хотод өдөрт нь гаалийн бүрдүүлэлт хийж таны тээврийг мэргэшсэн баг хамт олноор хурдан шуурхай хямд үнээр хийж үйлчилнэ.

Төмөр замын үйлчилгээ:

803м урттай 2 салаа төмөр замаар нэгэн зэрэг 8 контейнер, 18 вагоныг ачиж буулгах тавцан,1676м² талбайтай ердийн сэрүүн агуулахтай

Гаалийн хяналтын талбай:

80-90 контейнерын багтаамжтай 8340м² гаалийн хяналтын талбайд 32тн-ын даацтай гүүрэн кран, 356м² гаалийн түр агуулахтайгаар олон улсын тээвэр, бүрдүүлэлт зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг эвсэг бүтээлч, мэргэжлийн хамт олон ажилладаг.

2.  Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ

Экспортлогч, импортлогчдод 3000тн-ын багтаамжтай 1500м²  талбай бүхий гаалийн баталгаат агуулхуудыг тонн/хоног, эзлэхүүн/ хоногоор түрээслүүлэн үйлчилдэг.

3. Хөргөлттэй агуулахын үйлчилгээ: Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай  2600м3 эзлэхүүн бүхий 470тн-ын хүчин чадалтай , (-12С) (-25С) температурт ажилладаг ферон хөргөлттэй 4 хэсэг бүхий агуулахыг  тн/хоног ,  эзлэхүүн/хоног , м2/хоногоор түрээслэн үйлчилдэг. Өөрийн 24 цагийн харуул хамгаалалтай бүрэн камержсан.

Манай давуу тал болон бусад үйлчилгээ: 

Манай объектууд бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, шилэн кабель интернетэд бүрэн холбогдсон, камер, дохиолол, харуул хамгаалалтын нэгдсэн сүлжээтэй, автомашины хүрэлцээтэй зогсоолтой, хотын төв зам дагуу, автобусны буудалтай.

  • Оффисийн зориулалттай 3 давхар барилгатай, бизнес эрхлэгчдэд өрөө тасалгааг хямд үнээр түрээслүүлдэг
  • Номин Юнион ХЗХ, Номин Банк Бус Санхүүгийн Байгууллага, Номин Даатгал зэрэг салбаруудын албан ёсны төлөөлөгч ажилладаг
  • 30тн хүртэлх даацтай, 12м урттай автомашин жигнэх пүүтэй.
  • 1200м2 талбайтай барилгын материалын бөөний худалдааны агуулахтай.
  • 20, 40 тонны контейнерыг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд агуулахын зориулалтаар түрээслүүлдэг.
  • Төмөр хийц, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэх төмрийн цехтэй.

Гаалийн нэг цэгийн үйлчилгээ: 

Гаалийн бүрдүүлэлтийн болон үзлэг шалгалтын нэг цэгийн үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын үйлчилгээ зэрэг төрийн болон банк санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Ачаа тээвэр, Механизмын үйлчилгээ: 

1-с 40тн хүртэл даацтай ачааны 60 гаруй автомашинаар хот дотор болон хөдөө орон нутагт бараа тээвэрлэж, 1,5тн даацтай 4 ширхэг өөрөө өргөгч , 1,5тн даацтай 20 ширхэг гар ачигч , дулаан гражаар тус тус үйлчилдэг.