Номин Холдинг нь 1992 онд байгуулснаас хойш 400 гаруй мэргэжлийн чиглэлээр 6000 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 0,4%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний татварын орлогын 0.5%-г тус тус бүрдүүлж байна. Бид үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл нийт 623 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 14 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Бид бизнесийн 5 чиглэлд Борлуулалт Үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт Дистрибьюшн, Технологи, Үйлдвэрлэл Инженерингийн бизнесд 29 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйБид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулдаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн, Бадрангуй Тэмүүлэлтэй Манлайлагч компани байхыг зорьдог.
Хэрэглэгч таны 99,990₮-с дээш худалдан авалт бүрт 1 урамшууллын эрхийг давтагдашгүй 16 оронтой тоогоор талон дээр хэвлэн олгох бөгөөд урамшууллын 1 эрхээр бүх тохиролд оролцох боломжтой
ДЭлгэрэнгүй“Номин Холдинг” ХХК -ийн Дотоод аудитын газарт “ДОТООД АУДИТОР”, Санхүү удирдлагын газарт “ЭДИЙН ЗАСАГЧ” ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
ДЭлгэрэнгүйМонголын сагсан бөмбөгийн залгамж халааг системтэйгээр бэлтгэх зорилгын хүрээнд “Сагсан бөмбөгийн хүүхдийн лиг” зохион байгуулагдах гэж байна.
ДЭлгэрэнгүй